МАН: Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт 5 жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.05.16/ орой хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатараас тодруулахад “Намын хяналтын хороо хуралдаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн. Ингээд Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэр гаргасан нь үнэн” гэсэн тайлбарыг өгөв.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт ард иргэд ээ Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх …