МҮЭ намын бүлгүүдэд санал хүргүүлэв

Монголын Үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ийн холбооноос УИХ-ын намын бүлгийн дарга нарт хандан санал хүргүүлсэн байна. МҮЭ холбоо болон  салбар, аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбооны удирдлагууд сүүлийн нэг сарын хугацаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ажиллаж иргэд, хөдөлмөрчдийн амьдралтай газар дээр нь очиж танилцахад цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна гэж үзсэн байна. Тиймээс УИХ-аар 2013 оны Улсын төсвийн тодотгол, 2014 оны Улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэхэд намын бүлгийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах хүссэн байна.

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …