УИХ-ын чуулган хаалттай хуралдаж эхлэв

chuulgan УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаан эхлэсэн ч хэвлэлийнхнийг оруулалгүй, хаалттай хуралдаж эхлээд байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонссоны дараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм.

Энэ хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх хүлээн зөвшөөрч, чуулганыг хаалттай хуралдуулж байна.

 Хуулийн төслийг хаалттай хэлэлцэх болсон нь Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой асуудлууд гэж үзжээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …