МАН:Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.20/-ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулсан “Оюутолгой”-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо.

Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонсч хэлэлцээд, бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн “Оюутолгой”-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бүлгийн хуралд асуудлыг танилцуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, сайн ажилласан гэж дүгнээд байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Бүлгийн хуралтай холбогдуулж бас нэг мэдээлэл хүргэхэд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын асуудлаар МАН-ын Хяналтын хороо хуралдаж шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлэг мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, Д.Дамба-Очир гишүүний хувьд “Оюутолгой-н ажлын хэсгийн дүгнэлтийн талаар мэдээлэл өгсөн гэх асуудалд буруутгагдсан. Харин энэ асуудал хуулиар нууцын зэрэглэлд ороогүй учраас гэрээг өгөх нь нээлттэй. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн тухайд хөөн хэлэлцэх хугацааг хуульд оруулсан гэж буруутгасан. Үүнтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдэл гаргасан” гэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …