О.Баасанхүү: Цагдаагийн байгууллага надаас хойш ирсэн учраас фото зургийг нь авч цагдаад хүлээлгэн өгсөн

Г.Батхүү агсны амь насаа алдсан үеийн талаар О.Баасанхүү гишүүн тайлбар хийлээ.


Тэрбээр “Төрийн ордны нэг давхарт амь насаа алдсан АН-ын дэд дарга Г.Батхүү агсан амь насаа алдсан явдалд би гүнээ харамсаж байна. Ар гэрээс нь зөвшөөрөл авсан болохоор цагдаагийн байгууллагын зүгээс Шүүх шинжилгээний үндэсний төвөөс дүгнэлт нь гарч байгаа гэсэн учраас мөн нийгэмд буруу ойлголтыг тарж байгаа болохоор зайлшгүй мэдээлэл хийсэн нь зөв байх гэж бодож байна.

Миний өрөө 111 номер. Хэрэг болсон газрын дэргэдэх өрөө. Тухай үед чуулган тараад хүмүүстэй уулзаад гарахдаа газар уначихсан байхтай нь таарсан. Би хуульч хүн. 20 гаруй жил иймэрхүү хэрэг учралуудыг харж байсан учраас авах ёстой арга хэмжээнүүдийг авах шийдвэр гаргасан. Монгол төрийн ордон хуультай. Тагнуулын ерөнхий газрын харьяанд байдаг. Тиймээс тагнуулд мэдэгдсэн. Мөн эмнэлгийн байгууллага 103 ирээд амь насаа алдсан болохыг нь тогтоосон учраас зохих газруудад нь мэдэгдээрэй гэж хэлээд нөхцөл байдлыг баримтжуулсан. Цагдаагийн байгууллага надаас хойш ирсэн учраас фото зургийг нь авч зургаа цагдаад хүлээлгэн өгсөн. Манай өрөөнд дуу чимээ сонсогдох боломжгүй. Хоёр давхар хаалгатай. Би хоёр давхраас унасан гэж ойлгож байгаа. Тиймээс унасны дараа нь харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цагийг хэлэх боломжгүй. Тухайн үед толгойдоо гэмтэл авсан уу, өөр байдлаар гэмтэл авсан эсэхийг хэлэхэд хэцүү. Толгойноос нь болон хамраас нь цус гарсан байдалтай байсан” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …