Улсын хэмжээнд орон даяар галт зэвсгийг бүртгэх ажил энэ сарын 15-аас эхэлсэн билээ. Ийм ард иргэд өөрсдийн эзэмшлийн галт зэвсгийг ирэх сарын 15 аас өмнө харъяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагтай юм байна.
Нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэлтэй галт зэвсгүүдээ бүртгэж эхлээд байгаа аж. Түүнчлэн иргэд нуугдмал,бэлгэнд авсан, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн галт зэвсэгтэй бол шинээр бүртгүүлэн, гэрчилгээжүүлэх шаардлагатай гэдгийг албаныхан онцоллоо. Ийм төрлийн зэвсгийг харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн хэв журам хамгаалах газарт хандан гэрчилгээжүүлэх боломжтой.