Анхны төсөвт өртгөө шалтгаангүй нэмсэн компаниуд АТГ-д шалгагдхаар боллоо

shogУИХ дарга З.Энхболд  хэлэлцүүлгийн үеэр  өмнө  төсөвлөсөн өртөгөө жил жилд хэдэн сая, тэрбумаар нь нэмж оруулж ирж байгааг нэлээд  шүүмжилж байсан билээ. Тэгвэл энэхүү өртөг нэмэгдээд байгаа үзэгдлийг  цэвэр авлигатай төсөв гэж үзэж байгаагаа ч нуугаагүй бөгөөд  өртөг нь нэмэгдсэн төсөвтэй компаниудыг АТГ-аар шалгуулахаар болсон байна.

Тухайлбал, гурван тэрбум төгрөгийн өртөг анхлан бичиж байсан Хөгжимт театрын барилгын төсөв одоо 10 тэрбум төгрөг болсон, 500 сая төгрөгөөр барина гэж төсөвлөсөн барилга 5 тэрбум болж өссөн байгааг тодотгон хэлжээ.

Иймд тэрээр “авлигатай” төсөв оруулж ирсэн бүх компаниудыг нэгтгэн гаргаж, баримтуудтай нь маргаашийн дотор 76 гишүүнд болон АТГ-т өг гэсэн үүрэг даалгаврыг Эдийн засгийн хөгжлийн сайдад өглөө. Анхны төсөвт өртөгөө тодорхой шалтгаангүйгээр нэмж оруулж ирсэн бүх компанийг АТГ-т  шалгуулах юм байна.

Ugluu-logo1714

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …