Дэлхий дахинд 30 сая хүн орчин үеийн боолчлолд амьдарч байна

tБоолчлолтой тэмцэх асуудлыг хариуцсан олон улсын хууль сахиулах «Уок фри» хөдөлгөөнийхөн өдгөө бидний амьдарч буй энэ цаг үед дэлхий дахины 162 улсад боолчлолын нөхцөлд амьдарч буй хүмүүсийн судалгааг гаргажээ.

Тэдний гаргасан «Бүх дэлхийн боолчлолын индекс» хэмээн нэрлэсэн илтгэлд дурьдсанаар нийт 30 сая орчим хүн боолчлогдож байгаа аж. Энэхүү индекст  “хүн худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, ерийн барьцаа маягаар эрх чөлөөг хязгаарлах, хүчлэн гэр бүл болгох, хүүхдийн наймаа, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих” зэргийг орчин үеийн боолчлол хэмээн үзэж оруулсан байна.

Нийт боолчлолд өртсөн 29,8 сая хүмүүсийн 76 хувь нь Энэтхэг, Хятад, Пакистан, Нигер, Эфиопи, Орос, Тайланд, Конгийн ардчилсан Бүгд Найрамдах улс, Мьянме, Бангладешгэсэн дэлхийн 10 улсад амьдарч байгаа ажээ. Мөн дээрхи боолчлуулагчдын бараг тал хувь нь буюу 14 сая нь Энэтхэгт байгаа аж.

Ugluu-logo1714

 

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …