Брэд Питт, Жоли нар хуримаасаа урьтан 101 хуудас гэрлэлтийн гэрээ байгуулжээ

uАлдарт жүжигчин хосууд болох Брэд Питт, Анжелина Жоли нар тун удахгүй хуримаа хийх гэж байгаа билээ.

Тэгвэл хосууд хуримаа хийж, албан ёсоор гэр бүл болохоосоо урьтан 101 хуудас бүхий гэрлэлтийн гэрээ байгуулсан байна. Тодруулбал, хосууд 380 сая гаруй ам.долларын хөрөнгөө салах болсон тохиолдолд хэрхэн хуваах, цаашлаад салбал зургаан хүүхдүүдийнхээ хэн хэнийг нь хэн нь өсгөх гэх зэрэг нарийн ширийн бүх асуудлыг нэг бүрчлэн тооцож гэрлэлтийн гэрээндээ оруулжээ.

Питт, Жоли нар яг хэзээ хуримаа хийх нь одоогоор тодорхойгүй байгаа ч хуримын ёслолоо Франц улс дахь өөрсдийн Миравалийн эдлэндээ ойр дотны цөөн тооны хүмүүсийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ гэсэн цуу гараад байгаа юм.

Ugluu-logo1714

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …