Ж.Бат-Эрдэнэ: Гишүүдээ махны үнэ нэмэгдсэн нь инээдтэй байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн  хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ такси үйлчилгээ үзүүлэн иргэдийн ахуй амьдралтай танилцсан талаараа  мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Ядуурал найман хувиар нэмэгдсэн байна. Намайг таксинд явсны төлөө УИХ-ын гишүүд инээж байна. Тийм инээдтэй байгаа юм уу. Таксинд яригдаж байгаа бүхэн тийм инээдтэй байгаа юм уу. Махны үнэ нэмэгдсэн нь инээдтэй байна уу. Ядуурлаас болоод архидалт,  ажилгүйдэл гээд бүх зүйл дампуураад байгаа нь инээдтэй байгаа юм уу. Ажлын байр бий болгоё гэж зөндөө ярьж байгаа. ЖДҮ-д 50 тэрбум төгрөг тавьсныг 100 тэрбум болгоё гэхээр унагаад инээгээд сууж байна. Энэ тийм инээдтэй байгаа юм уу. Ядуурлыг Засгийн газар дээр яриач, УИХ дээр яриач. Ард иргэдээ шоолсон зүйл бид хийж, доромжилж байгаа. Анхаарлаа хандуул л даа. Ядуурал буурвал бүх зүйл сайхан болно. Өмнөөс нь бид хийж баатар болох гээд байх шаардлагагүй болно. Би дарга, цэрэг солихын төлөө яриагүй. Бид ард түмний амьдралыг сайжруулахын төлөө юу хийсэн юм. Дандаа л дарга солих зүйл ярьж байна. Дарга солихын төлөө битгий попор” гэж  хатуухан  үг хэллээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …