Ж.Батзандан: Түр хорооны шалгалтаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлсээр хорьсон нь тодорхой болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр/2019.05.30/ Төрийн ордонд болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж. Батзандан гишүүдэд хандаж үг хэллээ.


Тэрбээр “Иргэдийн зүгээс Зөрчлийн хуулийг нэн даруй өөрчлөхийг шаардаж байна. Хоёр жил хэлэлцэж байгаад баталсан том хууль байсан.Эрүүгийн хуулийг 2014 оноос хойш хэлэлцэж 2017 онд арай гэж дуусгасан болсон. Гэвч амьдралд нийцэхгүй олон зүйл заалт оруулсныг даруй өөрчлөх хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Олон улсын парламентын холбооны зүгээс УИХ-ын дарга, бүлгийн дарга нартай уулзах хүсэлт тавьсан. Түр хорооны шалгалтаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлсээр хорьсон нь тодорхой болсон. Тиймээс УИХ гэм зэмгүй хэлмэгдсэн хүмүүсийг суллахад онцгой анхаарахыг хүсье” гэлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …