Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөний төрсөн өдөр өнөөдөр /2019.06.05/ тохиож байна. Тэрбээр өнгөрсөн зун эх орондоо ирж “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглосон нь олны анхаарлыг ихэд татсан юм.
Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь анх “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон байдаг. Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1, 2, 3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй уран бүтээлч билээ.
Сонирхуулахад” залуу жүжигчин О.Дөлгөөн өнгөрсөн тавдугаар сард Америкийн Калифорни мужийн “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр амжилттай суралцаж төгссөн юм.