Давсны хэрэглээгээ багасгаснаар 7 хоногт 5 кг турах боломжтой

Эрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай.

Өдөрт 3 граммаас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай тэнцэнэ. Гэтэл ихэнх хүн үүнээс илүүг хэрэглэдэг.

Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ?

Хоолыг бага зэргийн давстай идэх ба аль болохоор давс нэмэхгүй байх

Цайг давсгүй уух

Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, халуу ногоо хэрэглэх

Үүнд:

Халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана гэх мэт бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагчууд

Аль болох шинэ ногоо хэрэглэх

Нимэгний шүүс, дарс, бөөрөнхий хар перец

Загас болон төрөл бүрийн махыг чанахдаа өөр өөр төрлйин амтлагчуудыг хэрэглэ

Жишээ:

Тахиа, шувууны маханд: Сармис, сонгино, мөөг, дарс, чинжүү

Загасны маханд: Сонгино, шинэ мөөг, амтат ногоон чинжүү

Гахайн маханд: Сонгино, сармис гэх мэт

Бэлэн гоймон, нөөшөлсөн мах, ногоо, шөл, жимс, бяслаг, болон даршилсан хүнсний хэрэглээг багасгах

Давсалсан мах, загасны хэрэглээг багасгах (хиам, зайдас, гахайн утсан мах г.м)

Нэмэлт амтлагч хэрэглэхийг багасгах (төрөл бүрийн соус, кетчуп)

Дөрвөлжин шөлний амтлагчын хэрэглээг багасгах

Давсалсан зуушны хэрэглээг хязгаарлах (шарсан төмс, эрдэнэшиш, давсалсан самар)

Нөөшилсөн уут савтай хүнс, хоолыг худалдаж авахдаа шошгийг нь сайтар уншиж, натригүй хүнс, хоол сонгох хэрэгтэй шүү.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …