УИХ-ын гишүүн О. Баасанхүү Ардчилсан намын зөвлөлд нэгдлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах, нэгдэх хүсэлтээ өгсөн билээ. Тэгвэл түүний хүсэлтэд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат  өчигдөр /2019.06.12/ хариу өгчээ.

Хариу албан бичигт:

“УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 зургадугаар сарын 9-ний өдрийн 6407 албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад УИХ-аар хэлэлэцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах болсон  талаараа энэ сарын 10-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ  тус намын зөвлөлд хамтарч ажиллах болсон шалтгаанаа ийнхүү тайлбарласан  юм.


Тэрбээр: Нэгдэх  болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт УИХ-д Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Мөн суудалгүй намуудын зүгээс Ерөнхийлөгчид хандан Үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулах тухай хүсэлтээ хүргүүлсэн. Энэ нь сөрөг хүчин сул байгаа учраас Ерөнхийлөгчид хандсан гэж ойлгож байна.

Тиймээс УИХ-д хүчтэй сөрөг хүчин гаргах ёстой гэж үзсэн. Хоёрдугаарт, 2016 оны сонгуулийн Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгч, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг, АН-ын есөн гишүүнийг гаргаж УИХ-д бүлэг байгуулах эрхийг нь, МАХН-д нэг суудал буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн. Харамсалтай нь өнөөдөр улс төрчид сонгогчдоо сонсохгүй байна. Жишээлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг МАН авсан хэдий ч ард түмнээсээ асуухгүй, өөрсдийнх нь эрх гэж ойлгоод байна. АН-ыг бүлгээрээ дамжуулан хяналтаа тавьж, ард түмний өмнөөс бүлгийн байр сууриа илэрхийлж бай гэсэн боловч АН-ын гишүүдийн асуудлаас үүдэж бүлэггүй болж сөрөг хүчингүй болсон учир миний бие нэгдэж хамтдаа сөрөг хүчний байр сууриа илэрхийлье гэж бодсон.

Г.Нараа 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …