“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээрээ үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, уярааж чадсан хөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр ирэх Даваа гаригт монголчуудад хандан зуны цагт мацаг хэрхэн барих талаар зөвлөгөө өгөх гэнэ. Энэ тухай зараа нүүр номоороо дамжуулан түгээжээ.
Тодруулал, “Миний бие амаржаад тун удаагүй байгаа ч ажилдаа эрч хүчтэй эргэн орлоо. Жингийн илүүдэлгүй үрээ тээх, түргэн тэнхрэх, сүү арвин байхаас эхлээд эрүүл биеийн сайханд хүрэх энгийн арга, мацгийн ухаанаас хуваалцах цуврал лайв маань эхлэх гэж байна! “Авьяаслаг Монголчууд” шоуг шүүж байхдаа бие тулгар, зургаан сартай байсан. Эрүүлд хүрэх энгийн аргуудад нэвтэрвэл бүхий л ээжүүд үрээ эрүүл, хөнгөн тээж болно” хэмээсэн байна. Гоо үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, эрүүл амьдрахын гол нууц нь мацаг гэж зөвлөдөг хатагтай П.Анужингийн зөвлөгөөг олон мянган бүсгүй дагаж, хэрэгжүүлэх дуртай. Ямартай ч хөтлөгч бүсгүй маань ирэх жил алдарт эхийн одонгоор энгэрээ мялаах нь тодорхой болж байна.