УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэдхэн сарын өмнө монгол орон даяар шударга төлөөх тэмцэл эхэлсэн гэдгийг та бүхэн санаж байгаа. Шударга ёсны төлөөа нам харгалзахгүй таван гишүүн нэгдсэн. Энэ тэмцэл 2017 оны арваннэгдүгээр сарын 20-оос эхэлсэн. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв. Хууль хяналтын байгууллагуудаа МАНАН мафийн гараас салгах тэмцэл рүү орсон, 60 тэрбумын схемыг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулахаас гадна 60 тэрбум дээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Энэ схемийг хамгаалдаг байсан АТГ-ын удирдага, прокуроруудыг бид өнгөрсөн жил сольж чадсан. Олон жил дарагдсан хэргүүд шүүх рүү шилжиж байна.
Гэхдээ бидний тэмцэлд асар их саад байгааг дуулгая. Эрдэнэтийн 49 хувийг УИХ-аас оруулахгүйгээр зөвхөн Засгийн газраар шийдвэр гаргуулж, дээрэмдэж авсан. Дөрвөн үсэгтэй генерел Хурц, Эрдэнэбилэг хоёр 40 хоног суугаад ял зэмгүй гараад ирсэн. “Сахал” Эрдэнэбилэгийг хорихын тулд олон шүүгч нар дарамтад орж, айдас хүйдэстэй байгаагаа хэлж байна. Эрүүгийн тамхимын шүүгч Зоригт, Дээд шүүхийн шүүгчийн Зориг нар бол МАНАН мафийн гишүүн. Цогт гэдэг хүн олон шүүгчдийн дарамталж байгаа мэдээлэл ирж байна. Цогт, Зориг, Зоригт, Батсуурь, Идэр байгаа цагт Монголын шүүх өөрчлөгдөхгүй. Бидний дараагийн тэмцэл шүүхийг өөрчлөх. МАНАН мафийн гар болсон авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бүх шүүгч нарын нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлж байна. УИХ-ын таван гишүүн иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч УЛСЫН ДЭЭД шүүхийн үүдэнд ЖАГСААЛ ЦУГЛААН хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор тогтоол батлаж, Засгийн газар, ТЕГ, ЦЕГ, Гадаад харилцааны яаманд үүрэг даалгавар өгсөн. Диплом байгууллага, Төрийн алба, Тагнуулын байгууллагаас хар тамхины наймаачдыг нэн яаралтай цэвэрлэнэ. Одоогийн байдлаар 36 төрийн албан хаагчийн нэрийн жагсаалт гаргасан. Мөн дипломат болон албан паспорт эзэмшдэг, гадаад дотоод хуулийн байгууллагад шалгагдаж байгаа 58 Монгол Улсын иргэний нэрсийг гаргасан байна.