“Никитон” ЭХЭМҮТ-д 10 сая төгрөг хандивлав

“Никитон” амтлаг  25 жилийн ойн баяраа угтаж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 сая төгрөг хандивлажээ. Тус хамтлагийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү мөнгийг өргөж буйгаа илэрхийлж,  эх, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулахыг хүссэн байна.

Анх 1993 онд байгуулагдсан “Никитон” хамтлагийнхан 25 жилийн ойн баяраа  Төв цэнгэлдэх хүрээлэнд  сонсогч фэнүүдтэйгээ энэ сарын 29-нд тэмдэглэх юм. Хамтлагийн уран бүтээлчид Монголын рок поп ертөнцийн түүхэнд болж байгаагүй олон цаг үргэлжилсэн урт тоглолт хийхээр төлөвлөж буй нь энэ бөгөөд тасалбар нь харьцангуй хямд буюу 10 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

 

 

Санал болгох мэдээ

Эрүүл мэндийн салбарын нийгмийн баталгаа, цалин хөлсний шинэчлэлийн хэрэгжилтийг дүгнэв

​Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын хувийн хэвшлийн эрүүл …