Шилдэг онигоонууд

Надтай хамаагүй шүү

– Би чамд ухаанаа алдтал дурласан!
– Болиорой, чи угаасаа л ухаан муутай байсан, надтай ямар ч хамаагүй шүү!

– Танд хэлэх сайн муу хоёр мэдээ байна.

– Муу мэдээ нь?
– Сайн мэдээ алга.
– Тэгвэл сайн нь?
– Муу мэдээ алга.
Цаглаа хаалгаа
 – Цагдаа байна, хаалгаа нээ!
– Манайх хүнгүй байна аа.
– Чи дуугараад л байна ш дээ
– Хий юм сонсчээ.
– Гэрэл чинь асаалттай байна!
– Одоохон унтраалаа.
Гал команд
 
Гал командынхан эмнэлэгт гарсан галыг унтрааж дуусаад эмнэлгийн даргад илтгэж байна гэнэ:
– Галыг амжилттай унтраалаа. Харамсалтай нь хажуугийн дан байранд гарсан түймэрт есөн хүний амь хохирлоо. Гэхдээ яаралтай арга хэмжээ авсны хүчинд долоог нь л амилуулж чадлаа гэв. Эмнэлгийн дарга үүнийг сонсоод ухаан алдчихав. Нөгөө хэд нь сандралдан арай хийж ухаан оруултал цаадах нь:
– Тэнэгүүд ээ, тэр чинь морг шүү дээ гэжээ.

Ээж гэж..
Эхлээд аавд намайг ховлон барин байж зодуулчихаад зодуулсаны дараа намайг өмөөрч аав руу уурладаг хүнийг ээж гэдийн.

Бичиг үсэг
Эмнэлэгт  нүдний тасаг.
– Энэ ямар үсэг вэ?
– Мэдэхгүй.
– Хараа чинь их муу байна даа.
– Бичиг үсэг мэдэхгүй хүнийг бага шиг доромжлоорой!

Битгий гомдоо
Амьддаа оюутнуудаа хайрла багш нараа
Алив тэр “А”-ээ биднээс битгий харамла
Хэрэггүй “F” дүнгээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгнээ харанхуй нүх рүү битгий түлхээч
Аргагүй унасан оюутныг шоолж бүү инээ
Аяа таны хүү чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж та өөрөө ИХ СУРГУУЛЬ төгссөн юм бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг тань тэд бас бүү мартагээ
Ганц сайхан дүнгээр дутаж яваа оюутанд
Гарцаагүй тэрийг нь олж өг
Гаднаа “F” ч дотроо “А” өдрүүд
Газар дээр нэг биш нэлээд хэдэн удаа тохиолдоноо
Таны л хичээл гэж нойр хоолоо хассан оюутныг
Чанга хатуу дүнгээр чангалж битгий гомдоо, багш нараа

Судалгаа

Оюутны судалгаа:
– Та ямар хоолонд дуртай вэ?
– Их хоолонд.

 
 Гэрийн даалгавар
 
Вовка хичээлдээ хоцорч ирээд багшийнхаа өмнө зогсоно.
– Яагаад хичээлээсээ хоцров?
– Зэвсэглэсэн дээрэмчид над руу дайраад!
– Ээ бурхан минь, тэгээд гайгүй юу?
– Миний гэрийн даалгаварыг дээрэмдээд авчихсан…

Адилхан

Аав нь Вовкагийн сурлагын дэвтэрийг нь үзнэ.
– Чи математик дээрээ яагаад муу авав?
– Эхлээд манай багш надаас “2×3 хэд вэ?” гэсэн. Тэгэхээр нь 6 гэсэн.
– Зөв ш дээ, тэгээд…
– Дараа нь багш “3×2 хэд вэ?” гэсэн…
– П..даа, наадах чинь яг адилхан ш дээ …
– Харин би яг тэгж хэлээд ..
.

Ангид багш: 

– Өөрийгөө тэнэг гэж боддог хүн байвал босоорой. Хэн ч боссонгүй. Тэгтэл Вовка босов.
– Чи өөрийгөө “Тэнэг” гэж боддог юм уу?
– Үгүй л дээ. Таныг ганцаараа зогсоод байхаар чинь санаа зовоод…

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn