Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжийг үндэслэн Ерөнхийлөгч зарлиг гарган нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байна. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар “Нэр бүхий 17 шүүгч авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт өгснийг нотлох баримт, бичлэг хангалттай байгаа.

Шүүгчийг тагнаж, баривчилж болохгүй. Бүх юм хаалттай учраас түдгэлзүүлж шалгахаас өөр аргагүй. Салхитын мөнгөний ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Хууль бус юм хийгээд байсан иргэдийг хяналтад авчихсан байхад шүүгчид тэдэн рүү холбогдож, мөнгө өгөлцөж авалцаж байгаад баримт бий болсон. Шүүгчийг мөрдөж хянаагүй байхад нотлох баримт цугласан гэдгийг хэлэх нь зөв байх.

Хүмүүс “ҮАБЗ тийм, ийм эрхтэй болчихлоо” гээд байгаа. Яг үнэндээ энэ бол бусад улсад байдаг жишиг. Шүүх эрх мэдлийн хариуцлага хараат бус байдал алдагдсан байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өрнөж байхад иргэдээс хамгийн их эсэргүүцлээ илэрхийлж байгаа асуудал шүүхийн талаар байгаа”  гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …