Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирэх гэж байгаа. Тус айлчлалтай холбогдуулан өнөөдөр Энхтайваны гүүр орчимоос Төрийн ордон хүртэлх замуудын хөдөлгөөнд хязгаарлалт хийх юм байна. Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүнүүд улс орны хөгжлийн гарц болоод бусад асуудлын талаар санал бодлоо хуваалцах юм байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
