Засгийн газрын удирдлагууд Хөдөлмөрийн баатар Б.Шаравт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравт хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар хүртээд удаагүй байгаа тэрбээр төрөөс хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж буйд талархал илэрхийлээд улам ихийг хийж бүтээхийн даалгавар гэж ойлгож байна гэсэн юм.
Мөн Засгийн газраас бүх талаар дэмжлэг үзүүлж, баяр наадмын өдрүүдэд Засгийн газрын удирдлагууд биечлэн ирж буйд дахин талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …