Өнгөрсөн 7 сараас эхлэн зэсийн баяжмалаа экспортлож буй Оюутолгой одоогоор өдөрт 100 мянган тонн хүдэр гаргах хүчин чадалтай ажиллаж байна. Ийнхүү Оюу Толгойн зэсийн баяжмалыг худалдан авагч Туркойз Хилл Ресурс компани Хятадын хил дээрх гаалийн баталгаат агуулахаас өнгөрсөн ням гарагт Оюу Толгой компанийн боловсруулсан зэсийн баяжмалыг тээвэрлэсэн ачааны машинуудыг хөдөлгөжээ.Үүний дээр Хятадын талаас баяжмалыг худалдан авах саналаа дахин илэрхийлснээр баталгаат агуулахад байгаа зэсийн баяжмалыг богино хугацаанд их хэмжээгээр тээвэрлэх болоод байгаа аж. Худалдан авагчид зэсийн баяжмалыг худалдан авч эхэлсэн үеэс бодит орлого орж ирсэн гэж тооцдог учир Оюу Толгой компани одооноос орлогоо бүртгэж эхлэх юм байна.
Импортын асуудал шийдэгдсэн учир Оюу Толгой компани хүдэр олборлох, боловсруулах, баяжмал үйлдвэрлэх ажиллагаа хэвийн явуулж болохоор болжээ. Мөн Оюу толгой компани зэсийн баяжмал тээвэрлэлтийг 2013 оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн хэмжээтэй тохируулан тэнцвэржүүлэхийг зорьж байгаа юм байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
