Б.Хурц нарын шүүх хурал ирэх даваа гарагт болно. Тодруулбал, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо дугаар сарын 23-нд болсон.
Гэвч шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан юм.
Тэгвэл энэхүү шүүх хуралд УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажиглагчаар оролцох хүсэлтээ хүргүүлсэн байна. Тэрбээр энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа “Бид шүүхийн хараат бус байдалд итгэхгүй байна. Иймд 08.12-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болох Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хуралд Түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлт гаргалаа” гэжээ.