Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятадад айлчилж эхэллээ. Оросын засгийн газрын тэргүүн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцянтэй Бээжинд Ардын хурлын ордонд албан ёсоор уулзав.
Медведев Ли Кэцян нар их буугаар ёслон буудах ба Орос Хятадын сүлд дуулал эгшиглэхэд хоёр орны төлөөлөгчдэд мэндчилгээ дэвшүүлж, хүндэт харуулын өмнүүр явцгаав. Дмитрий Медведев айлчлалынхаа хүрээнд ОХУ, БНХАУ-ын засгийн газрын тэргүүн нарын байнгын ХУ111 уулзалтад оролцож, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах юм. Хоёр тал худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны цогц асуудал болон олон улсын сэдвийг хөндөж хэлэлцэнэ.
Орос,Хятадын засгийн газрын тэргүүн нар уулзалтынхаа дүнгээр хоёр талын практик харилцан ажиллагааг янз бүрийн салбарт урагш ахиулахад чиглэсэн тусгай газар, пүүс компанийн хоорондын хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах юм. Ойрхи Дорнод, Хойд Африкийн байдал Москва, Бээжингийн анхаарлын төвд байгаа олон улсын тулгамдсан гол асуудал юм.
Талууд Химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид нэгдэх Сири улсын шийдвэрийг сайшаан дэмжээд сирийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэхийн тулд «Женева-2» бага хурлыг нэн даруй зарлан хуралдуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Дмитрий Медведевийн айлчлал 10-р срын 23 хүртэл үргэлжлэх юм.
эх сурвалж: оросын дуу хоолой радио