Монголын орчин үеийн утга зохиолын үндэслэгч их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс нүүлгэхээр шийдвэрлэсэн. Харин энэхүү асуудалд олон иргэд их л дурамчхан хандаж байсан. “Хийх ажилгүй мэт хэдэн хөшөөг нааш цааш нь болгож дэмий мөнгө цаг үрж байна” гэж байсан ч Нийслэлийн иргэдийн төлөөлөгч нар тоож авч хэлцээгүй юм. Их зохиолчийн хөшөө нь долоон метр өндөртэй, есөн тонн жинтэй бөгөөд уг хөшөөний суурийг цутгаж дуусгасан тул ийнхүү В.И. Лениний хөшөө байсан газарт босгосон байна.
Ugluu.mn