Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Нарантуулд ажиллав

elbegee narantuul Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж  “Нарантуул” зах дээр худалдаа,  үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй өнөөдөр уулзлаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл,  Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар дагалдан явав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүмүүсийн сонирхсон асуултад хариулт өгч, өөрийн  хийж хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулах ялдамд тэдний санал, хүсэлтийг сонслоо.

Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хэлэхдээ “Өмнө нь бид бараг бүх бараагаа урдаас зөөж зардаг байсан бол одоо дотооддоо үйлдвэрлэсэн олон төрлийн бүтээгдэхүүнийг борлуулдаг болсон. Тиймээс манай худалдааны төвийн наймаачдын багагүй хэмжээний мөнгө Монголдоо эргэлдэж, Монгол хүний бизнесийг дэмжиж байгаа” хэмээн хэллээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …