УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

 

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Хуралдаанд 52 гишүүн оролцож байгаагаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар одоогоор чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүй тул УИХ-ын дарга тэдний нэрсийг зарлалаа. Нийт 57 гишүүн оролцож байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх учиртай.Тухайлбал,

  •  УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэх эсэх,
  • Сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах нь зөв эсэх,
  • Шүүхийн хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ болон Ерөнхийлөгчийн оролцоотойгоор бүрдүүлэх нь зөв эсэх,
  • УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жилээр болгох эсэх,
  • Байгалийн баялгийн стратегийн ач холбогдол бүхий 51 хувь дээр түшиглэн баялгийн сан бүрдүүлэх нь зөв эсэхийг ард түмнээсээ асуухыг шаардаж байгаа юм.

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …