2019 ??? ??????????? ????? 28. ???-?? ????? ?.??????? ???????? ??????. ????? ??????? ?.?????-????/MPA

З.Энхболд: Э. Оюунболдын цолыг хураах эсэх асуудал амар шийдэгдэхгүй

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос авсан допингийн шинжилгээний дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан дөрвөн төрлийн бодис илэрснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс энэ сарын 26-ны өдөр мэдээлсэн.


Э.Оюунболд аваргыг допинг хэрэглэсэн талаар албан ёсны мэдээлэл гарсантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад “Одоогоор энэ талаар Ерөнхийлөгчид ямар нэг албан бичиг ирээгүй, хүсэлт тавиагүй байна. Э.Оюунболдын цолыг хураах эсэх асуудал амар шийдэгдэхгүй. Яагаад гэвэл өмнөх парактикаас харахад шүүхээр явж, допинг хэрэглэсэн нь тогтоогдвол Ерөнхийлөгчийн Тамгын газарт ханддаг. Тэгснийх нь дараа л бусад бөхөд цол нөхөж олгох эсэх тухай хэлэлцэх боломжтой. Өнөөдөр цол хураах бичиг ирээд, маргааш цолыг нь хураачихгүй. Маш удаан хугацаанд шийдэгддэг асуудал юм билээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үед гаргасан гомдол бүр сүүлд шийдэгдсэн жишээ бий. Түүнээс харахад Э.Оюунболдын допингтой холбоотой асуудал баталгаатай 2-3 жилийн дараа л шийдэгдэнэ. Үндэсний бөх олимпын бус спортын төрөл. Гэтэл олимпын спортын төрөлд тавьдаг допингийн хяналтыг яагаад үндэсний бөхөд тавиад байгаа юм бэ гэж зарим хүн гайхдаг. Иймэрхүү асуудлаа МҮБХ өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хүндрэлтэй байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …