Дуучин Ч. Уранхолбоо энэ сард хуримаа хийнэ

“Гала” хамтлагийн дуучин  Ану буюу Ч.Уранхолбоо  энэ сар хуримаа хийхээр болжээ. Анугийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон билээ. Түүний нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол талыг хариуцан ажилладаг.

Тэд найман жил ханилж, таван охины ээж аав болсон хойноо хуримаа хийхээр шийдсэн тухайгаа дуучин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Хос хуримын бөгжөө захиалж, даашинзаа бэлдсэн бөгөөд одоо зочдын урилга, хөтлөгч, танхимын чимэглэл зэрэг зохион байгуулалтын жижиг ажлууд л үлдсэн гэнэ. Энэ талаар Ану “Таван охинтой болоод хурим хийх естой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байсан байх. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг” хэмээн хожуухан хийж буй хуримынхаа талаар тайлбарлажээ.

https://www.facebook.com/194674091240325/videos/1967713736662220/

 

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …