Энэтхэгт нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглоно


Даваа гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнээс татгалзахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалсан байна.

“Манай улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Бид нэг удаагийн хуванцар эдлэлд баяртай гэж хэлэх цаг болсон. Энэтхэг улс ойрын хэдэн жилийн дотор нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсооно” гэж Н.Моди хэлжээ.

Энэтхэг улсад ирэх 10 дугаар сарын 2 буюу Махатма Гандигийн мэндэлсэн өдрөөс эхлэн зургаан төрлийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хориглох арга хэмжээ хэрэгжиж эхэлнэ. Үүнд гялгар уут, хуванцар аяга, тавга, усны жижиг сав, соруул болон нэг удаагийн цай, кофены зарим төрлийн уут багтаж байна.

Энэхүү хориг арга хэмжээ хэрэгжсэнээр Энэтхэгийн хуванцар бүтээгдэхүүний жилийн хэрэглээ 14 сая тонн буюу 5 хувиар буурах ажээ.

montsame.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …