Фэйсвүүкт олон хүний эчнэ танил болсон Цэрэн эгчийн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Хаан банкны төв байран дахь “Улаан гэр” галерейд нээлтээ хийлээ. Цэрэн эгч аялал жуулчлалын “Цэрэн турс” компанийг эрхлэн явуулдаг бөгөөд компанийхаа 20 жилийн ойдоо зориулж өөрийн авсан гэрэл зургуудаараа “Совин” нэртэй энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм байна. Түүний гэрэл зургууд Монголын уул тал, говь хангай хослосон хөдөө нутгийн байгалийн үзэмж, нүүдэлчин монголчуудын амьдрал ахуй, хүүгээ хүлээсэн эхийн сэтгэл зэрэг амьдралын олон өнгө гэрлийг нэгэн дор багтааснаараа шинэлэг болжээ.
Жижигхэн биендээ ахадсан хөдөлмөрч, дайчин Цэрэн эгчдээ компанийнх нь 20 жилийн ойн баяр хүргэхийн ялдамд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.