ГХ-ны сайд Д. Цогтбаатар, Доналд Трампын зохион байгуулсан тусгай арга хэмжээнд оролцов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй гишүүн орнуудын төр, засгийн газар, төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн 9 сарын 24-ний өдөр тусгай арга хэмжээ зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны 7 дугаар сард АНУ-д хийсэн айлчлал амжилттай болсонд талархал илэрхийлэв.
Мөн арга хэмжээний үеэр Беларусь, Киргизийн Гадаад хэргийн сайд, АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …