​Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараахыг гишүүд дэмжээгүй учраас энэ асуудлыг дахин ярихгүй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн зарим асуудлаар  цөөн хариултад тодруулга авлаа.


-УИХ-ыг тараах асуудлыг МАНын удирдлага тэр дундаа таныг зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Та гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа юу?  

-УИХ-ын нэр бүхий гишүүдээс энэ асуудлаар санал гарсан. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг авч хэлэлцэхгүй, хэрэгсэхгүй орхиж болохгүй. УИХ-ын гуравны нэгээс дээш гишүүн энэ асуудалд дэмжлэг үзүүлж байгаа тохиолдолд Ард нийтийн санал асуулга зохион байгуулахдаа ээлжит бус сонгуулийг хамт явуулах талаар ярьсан. “Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, зургаан сарын дараа болох ээлжит сонгуулийн хугацааг нааш татаж яагаад болохгүй гэж” ярьсан зүйл болж байгаа.

-Намын удирдлагууд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарахыг дэмжиж байгаа юм уу?

-Намын удирдлагуудын зүгээс гишүүдийн байр суурийг сонсох үүднээс асуудалд хандсан. Энэ нь хуулийн босго болох 51-ээс дээш гишүүн дэмжих боломж хомс байгаа учраас энэ асуудлыг цааш нь өргөн хүрээнд яриагүй. Анхан шатанд саналыг нь сонссон, тодорхой хүрээнд санал солилцсон. Энэ асуудлыг дахин ярилгүй удаж байна. Анх яриад, тодорхой хүрээнд хэлэлцүүлж үзсэн. Намын дарга, генсек, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн хүрээнд “энэ асуудал байж болох уу, байлаа гэхэд яах вэ, Ард нийтийн санал асуулгыг дангаар нь явуулж 30 тэрбум төгрөг зарлагадаж байхаар ээлжит бус сонгууль явуулаад нэг сумаар хоёр туулай буудах нь зөв үү, буруу юу” гэдэг байдлаар ярьсан.

-Намын удирдах төвшинд энэ асуудлыг ярьсан гэж байна. Намын удирдлагууд энэ асуудлыг дэмжээд гишүүд нь дэмжихгүй байгаа учраас энэ асуудлыг дахин яриагүй гэж ойлгож болох уу?

-Намын удирдах төвшин гэдэг  нь намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УЗУЗ хуралдаагүй, энэ асуудлыг яриагүй. Нам нь УЗ, Бага хурлаа хуралдуулаад улс төрийн шийдвэр гаргаад явж болохгүй учраас энэ асуудлыг дахин ярихгүй.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …