Гишүүд сарын цалингаасаа хэтэрсэн хэмжээний бэлэг авч болохгүй

 16576408Британи, Австрали, ХБНГУ, Умард Ирланд, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад парламентын гишүүдийн бусдаас авах бэлэг дурсгалд зохих хязгаарлалт тавьдаг бол Польш, Бельги, Дани Улсад ямар ч хязгаарлалт тавьдаггүй. Гэхдээ тухайн гишүүн бэлэг  дурсгалын зүйл авснаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байдаг. АНУ-д Конгрессийн гишүүнд нэг бүрийн үнэ нь 50 доллараас хэтрэхгүй бэлэг өгч болох, 100 доллараас хэтрэхгүй үнэтэй бэлэг авч болдог.
Үүний гол зорилго нь парламентын гишүүнийг ямар нэг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж, бэлэг дурсгалын үнийн дүнд хязгаарлалт хийдэг байна.9ae06cb4b7f4c1deoriginal
Манай улсын хувьд Улсын Их Хурлын гишүүн аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг хувиараа авахыг хориглосон байдаг. Тэгэхээр Улсын Их Хурлын гишүүнд өгөх бэлэг дурсгалын зүйл түүний нэг сарын цалингаас хэтэрч болохгүй гэсэн үг юм.

Б.Мягмар

Эх сурвалж: http://www.info.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …