ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо буюу Н.Цолмонбаяр энэ сарын 12-ны бэлэгт сайн өдөр Өлзийсайхан гэх бүсгүйтэй нижгэр хуримаа хийсэн билээ. Тэрбээр хуримын үеэрээ эхнэртэй 247 ширхэг улаан сарнай бэлэглэж хайр сэтгэлээ илэрхийлсэн. Түүний хуримд урлаг, соёл, спортын олон алдартан ирсэн бөгөөд хамгийн сонирхолтой, сайхан хурим болсон. Хосууд маань хуримын дараа бал сарынхаа аялалыг Бали өнгөрүүлэхээр явсан. Тэдний амралт үзэсгэлэнт бали аралд үргэлжилсээр байгаа юм байна.
