МУ-ын Ерөнхий сайд З.Энхболд авилагатай төсөл орж ирж байна хэмээн өмнөх хуралдаануудад хатуухан шүүмжилж байсан тэгвэл 2013 оны УИХ-ын чуулганд төсвийн тодотголоор орж ирсэн нэлээн хэдэн төслийг хасахаар болсон байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлснээр 2013 оны төсвийн тодотголоор нийт 265 төслийг хасах гэнэ. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс хасагдаж байгаа төслүүдийн шалтгааныг тогтоож, “авлигажсан” байсан эсэхийг нь шалгуулахаар Үндэсний аудитын газарт үүрэг өгсөн байна. Харин энэхүү шийдвэр нь бас л МАН-ыг шахан хавчиж байна гэх хардлагыг төрүүллээ.
Мөн өмнөх онд төсөвт орж батлагдсан олон бүтээн байгуулалтын, төсөл газрын асуудал шийдэгдээгүй, зураг төсөл нь дутуу гэсэн шалтгаанаар хэрэгжиж дуусаагүй байгаа нь төслүүдийг хасах нэг шалтгаан болжээ.
О.Рана