Палестинийн 16 настай эмэгтэй сайдыг заналхийлжээ

 logoПалестинийн Башер Отман өнөө цагийн хамгийн залуу улс­төрч эмэгтэйгээр нэрлэгджээ. Тэр­бээр 16 настай хэдий ч Палес­тинийн дотоод хэргийн сайдын албан тушаалыг хашиж байна. Башер Отман 2012 онд Аллар хотын захирагчаар хоёр сарын хугацаанд ажиллахдаа нэлээд туршлага хуримтлуулсан гэнэ. Палес­тинийн улстөрчдийн үзэж буй­гаар Отман нь бүс ну­таг­таа хамгийн боловсролтой эмэг­тэй бөгөөд наснаасаа урьтаж сур­гуулиа дүүргэжээ.

Гэвч түү­нийг заналхийлэгч ара­бын үнд­сэрхэг үзэлтнүүд нэ­мэгд­сээр бай­на. Отманыг өдөр бүр 20 гаруй зэвсэг­лэсэн бие хамгаалагч, цагдаагийн 10 орчим алба хаагч дагалдан явдаг аж. Зарим эх сурвалжийн тэмдэглэснээр Башер Отман нь боловсролтой, сэхээтэн гэр бүлээс гаралтай бөгөөд түүний эцэг хо­тын захирагчаар ажиллаж бай­сан туршлагатай аж. Одоогоор тэрбээр улстөр судлалын чиглэлээр сурал­цаж байна.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …