Үхэр гоньд уу, дэрэвгэр жиргэрүү юу

Биологийн шинжлэх ухаанд Байгалийн болон Зориудын гэсэн хоёр шалгарал бий. Зориудын шалгарлаар хүн өөрсдөдөө ашигтай шинж чанаруудыг удамшуулж таримал ургамлын сорт, малын үүлдэрүүд бий болгосон. Энэ нь таримал ургамал, мал байгальд гай болчих гээд байдаг гэсэн үг. Манай Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд олон улсын жишгээр зохистой ашиглах гэсэн үг орсон нэг учир нь энэ. Тухайлбал, Улаан буудай тарьсан талбай тодорхой хугацааны дараа шим тэжээлгүй болдог. Гэхдээ таримал ургамал л байгалийн үйл явцыг хурдасгаад байгаа болохоос бус энэ нь байгальд байнга л явагдаж байдаг үйл явц билээ. Чухамхүү ингэж шим тэжээлгүй болсон хөрсийг буцааж шим тэжээлтэй болгох үүргийг шүхэртэнгүүд гэгдэх ургамлууд гүйцэтгэнэ.Үржил шимтэй болсон хөрсөнд шүхэртэн өөрөө ургаж чадахгүй учир энэхүү хөрсөнд дахин буудай тарьж ариван эко-ургац авах боломжтой болдог.

Манайд 800 зүйл эмийн ургамал ургадаг. Ихэнх шүхэртэнгүүд энэ ангилалд багтана. Иймд байгалийн шүхэртэн ургамлуудын нөөцийг олон улсын жишигт нийцсэн аргаар үнэн зөв тогтоож нөхөн сэргэх боломжтой хэмжээгээр ашиглан олсон мөнгөө зорилтот сан байгуулан хуримтлуулах ёстой юм. Энэхүү зорилтот сангийн мөнгөөр атаршсан газруудад шүхэртэн ургамлаа тарих ёстой. Ингэж гэмээ нь эмийн үйлдвэр байгуулах стандартад тохирсон нөөцтэй болно. Нөөцтэй газарт гаднын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Ингээд сум, багт эко эмийн үйлдвэрүүд байгуулагдаж эцсийн бүтээгдэхүүнээ экспортлон валютын нөөцтэй болох боломж бүрдэнэ. Харин зорилтот сангийн мөнгө сум, багийн иргэдийн нэр дээр тэгш, шударгаар хувиарлагдан банканд хадгалагдаж, хэрхэн өсч буй нь хэнд ч ойлгогдохоор ил тод байх ёстой юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эмийн үйлдвэрийн хувьцааг сум, багийн иргэд давуу эрхээр өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргахгүйгээр тэгш, шударга эзэмшинэ гэсэн үг. Ингээд орон нутгийн иргэд унтаад босоход л хадгаламж нь өсч байх нөхцөл бүрдэнэ. Орон нутаг ажилгүйдлээс салж, олон улсын хөгжингүй гэсэн ангилалд багтана. Ан амьтан дээр ч үүнтэй төстэй үйл ажиллагаа явагдах ёстой юм. Учир нь үүнийг л зохистой ашиглах /sustainable use/ гээд байгаа билээ. Гэтэл манай БОАЖЯ үүнийг огт хэрэгжүүлдэггүй. Яагаад гэвэл зохистой ашиглах нь байгаль болон иргэдэд ашигтай. Харин хуулиа зөрчин тас харамлаж зохисгүй ашиглах нь яамны сайд, түшмэд авилга аван баяжихад ашигтай. Иймээс манай Н.Цэрэнбат сайд болон ургамал, амьтны нөөц хариуцсан түшмэд олон улсын жишигт нийцсэн нөөц тогтоох аргууд инновац болон амьдралд нэвтрэхээс үхтэлээ айдаг. БОАЖЯ олон улсын жишигт нийцэхгүй аргаар амьтан, ургамлын нөөц тогтоох ажлыг төсвийн мөнгөөр хааяа хийлгэдэг. Тойм тоо гардаг амьтны тооллого, ургамлын нөөцийг нь олон улс хүлээн зөвшөөрдөггүй. Олон улс хүлээн зөвшөөрдөггүй учир амьтан, ургамалдаа олон улсын квот авч чаддаггүй. Квот авч чаддаггүй учраас олон улсын гэрээнийхээ квот авах, зөвшөөрөл олгох журмыг хэрэглэдэггүй. Квот авах, зөвшөөрөл олгох журмыг хэрэгжүүлдэггүй учраас Монгол улс 183 улсаас муу, муухайн бодит жишээ болон байнга дурдагддаг.Олон улсын гэрээгээ биелүүлэхгүй байгаа улсыг өөрөөр яах ч билээ.Яагаад ингээд байдгийг батлахын тулд уншигч танаас асуух нэг зүйл байна.

        Мануул мийг орон нутагт мягуй, бөмбөөхэй, ногоолин гэх мэтээр янз бүрээр нэрлэдэг. Үхэр гоньд/Saposhnikovia divaricata Turz. Schischk./ хэмээх шүхэртэнг  ч нутаг болгонд хонин шүүр, шүхэргэнэ, хонин шүхэргэнэ, зэгнэ хэмээн янз бүрээр нэрлэдгийн  нэг нь дэрэвгэр жиргэрүү юм. Хаа сайгүй ургадаг, хүн болгон мэддэг, давсалж савалсан ногоон дотор хүртэл “давхиж явдаг” гоньдыг мэдэхгүй нэрээр нь нэрлэж яамны шинэ сайд  урд байсан сайдынхаа тушаалыг хүчингүй болгон энэ ургамалд зөвшөөрөл олгон мэдээж авилгал авч, буух болохоороо буцаан хорьдог гажиг жишиг  тогтоод удсан. Нөөцийг нь олон улсын жишигт нийцсэн аргаар үнэн зөв тогтоож нөхөн сэргэх боломжтой хэмжээгээр ашиглах байтал  хар таамгаар хориглох эсвэл зөвшөөрөх нь олон улсын гэрээгээ ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Иймээс эмийн үнэт түүхий эд төдийгүй атаршсан газрыг буцаан шим тэжээлтэй болгодог энэхүү ашигт ургамлыг та байсан бол үхэр гоньд гэх үү.Эсвэл дэрэвгэр жиргэрүү гэх үү.

Г.Амарсанаа

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …