“Түүх мартахгүй” киног бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавьяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны киног бүтээхэд зориулж Засгийн газрын нөөц сангаас 500 сая төгрөгийг гаргах шийдвэр гаргалаа.
“Түүх мартахгүй” уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа бөгөөд зураг авалт 89 хувьтай явж байгаа аж.Киноны зураг авалтад Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын жүжигчид, уран бүтээлчид оролцож байна.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг УДЭТ-ийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг насны дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулж байгаа юм. Тэгвэл Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба, ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская нар бүтээж байгаа билээ.

Уг киноны зохиолч, ерөнхий продюсераар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх, ерөнхий зураглаачаар Г.Баттулга, Э.Доржсүрэн нар ажиллаж байгаа бөгөөд уг киног энэ ондоо багтаан үзэгчдэд хүргэн хэмээн төлөвлөж байгаа юм.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …