УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын гишүүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тайлбар өглөө.
Тэрбээр “Төрийн бус байгууллагаас надтай холбоотой асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан байна билээ. Энэ асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах байсан ч ирц нь хүрэхгүй хоёр, гурван удаа хойшилсон байх. Дэд хорооноос надад энэ талаар тайлбар өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн. Энэ хүрээнд тайлбараа гаргаж өгч байна. Үндэслэлгүйгээр, хууль зөрчиж хөрөнгөжсөн зүйл байхгүй. Хөрөнгө орлогоо бөглөж өгсний төлөө хүний нэр төрд халдаж, гэм буруутай зүйл хийсэн юм шиг шуугиж болохгүй. Тэр хуульд нь өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бодож байна” гэх тайлбарыг өглөө.