Уламжлалт анагаах ухаанд үс гэмтэж хугарах, үс халцрах, үс цайх зэрэг нь толгойн өвчний ангилалд багтдаг биеэ даасан өвчин хэмээн үздэг байна. Энэ удаад үсний хугарал уналтын талаар мэдээлэл хүргэе.
Үсний хугарал, гэмтэлд үсний будаг, хими зэрэг нь мэдээж нөлөөлнө. Гэхдээ үүнээс илүүтэйгээр хүний биеийн шим тэжээлийн бодис дутагдах эсвэл хэт ихдэх нь үс уналтын шалтгаан болно. Мөн шар ус, бадган өвчин, биеийн тамир багадсантай хол-боотойгоор үс унахаас гадна үсний угийн өөрчлөлтөөс үүдэж үс унана.
Хүмүүс үсний уналт, хугарал, гэмтлийг шампуниас шалтгаалж байна гэж үзэн олон удаа сольдог ч энэ нь нэмэргүй байдаг. Үсийг гаднаас нь арчлахаас гадна хоол тэжээлээ тохирууулах хэрэгтэй. Сүүлийн үед эрүүл зөв хооллолтын талаар их ярих болсоноор иргэдийн дунд зөв буруу олон ойлголт бий болсон. Монгол орны хувьд цаг уурын онцлог, хүмүүсийн амьдралын хэвшлээс хамааран монгол хү-ний биед тохирсон хооллох дэг жаяг эртнээс байсаар ирсэн. Энэ нь орчин үед алдагдсан гэхэд буруудахгүй. Зохисгүй хооллолт нь хоол тэжээлийн дутагдлаас ч илүү хор уршигийг дагуулдаг. Амтлаг давслаг хоол хүнсийг удаан хугацаагаар хэрэглэвэл хүний биед халуун суурьтай өвчнүүд бий болж удсанаар цус өтгөрөх, цусны халуун, шар усны халуун үүсдэг. Энэ нь үесийн угийг илжрүүлж үс хугарч, халцарч унах шалтгаан болдог. Шим тэжээл дутсанаар ясны шим тэжээл барагдаж үс хугарах нь ч бий.
Мөн хоолоо сойх нь үс уналтын нэг шалтгаан. Ялангуяа бага насны хүүхдүүд хоолоо сойх нь тэдний үс хуурайшиж, унах гол нөхцөл болж байна. Бага насны хүүхдүүд ид боловсорч байх үедээ хоолоо сойсноор хэрэгцээт эрдэс бодисоо авч чадахаа болино. Ийнхүү ходоодонд шим тэжээлийг өгөхгүй байснаас шалтгаалан биеийн тамир доройтож, үс, хумс, арьсны өнгө алдагдаж эхэлдэг. Тиймээс үсийг эрүүл байлгая гэвэл зөв хооллох шаардлагатай юм.
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд гадны нөлөөнөөс үүдэж үс унах нь ч элбэг. Тэр дундаа өвөл, хавар намартаа толгой нүцгэн явах нь үс угаараа унах нөхцөл болдог. Үүнээс гадна үсийг хэтэрхий их сэнсэдсэнээс үсний уг тэлж, үс угаараа унах, хуурайшин тасарна. Тиймээс үсэндээ төрөл бүрийн тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Тэр дундаа хамгийн их тэжээл өгдөг шар тос болон гахайн өөхийг түрхэх нь үс уналтыг зогсоож, сэргийлэх юм. Мөн байнга халуун усаар угаах нь үс унах, гэмтэх нөхцөл болдгийг санаарай.
Санал болгох мэдээ
Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө
Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …