Хятад улс “Тогтвортой хөгжлийн зорилтууд” 2030-ын хэрэгжилтийн явцын тайлангаа танилцууллаа

Хятад улсын Бээжин хотноо 10 дугаар сарын 24-ны өдөр буюу Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын ойн баярын өдрөөр “Тогтвортой Хөгжлийн Форум 2019” арга хэмжээ зохион байгуулагдаж олон улсын томоохон байгууллагуудын удирдагч, мэргэжилтнүүд  болон  Хятад улсын  дээд түвшний байгууллагуудын төлөөлөл оролцож НҮБ-ийн тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудын хэрэгжилт болон Хятад улсад хэрэгжиж буй байдлын талаар хэлэлцлээ.

Хурлыг нээж Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жиньпиний илгээсэн захидлыг олонд уншиж танилцуулсан бөгөөд тэрээр захидалдаа “ Хятад улс Дэлхийд ганцаар биш гэдгээ ухамсарлаж ирээдүй, хойч үедээ цэвэр агаар, цэнгэг ус үлдээх ёстойг ухамсарладаг”  гэжээ. Цаашлаад тэрээр Хятад улс хэзээд эдийн засгийн өсөлтөд хүрэх замдаа байгаль орчноо бохирдуулахгүй гэдгийг хэлээд бусад орнуудыг Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэхэд хамтран зүтгэхийг уриалсан юм.

Хуралд оролцсон НҮБ-ийн төлөөлөгч нар болон олон улсын байгууллагуудын удирдагч, мэргэжилтнүүд бүгд Хятад улс тууштай Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхээр ажиллаж байгааг хэлж байлаа. 2030 он гэхэд Хятад улс нийт 17 зорилтыг биелүүлсэн байна гэсэн бөгөөд одоогийн байдлаар хэрэгжилт ямар байгаа талаарх албан ёсны тайланг олон нийтэд танилцууллаа.

Хятад улс хэдий Дэлхий дээрхи хоёр дахь хүчирхэг эдийн засагтай хэдий ч хүн амын тоогоор Дэлхийд тэргүүлдэг бөгөөд Хөгжингүй орны нэгт тооцогдсон хэвээр байгаа юм.

Хятад улс нийт 800 сая хүнийг ядуурлаас гаргаад байгаа бөгөөд өөрсдийн хүмүүст туслахаас гадна гаднын оронд Хөгжлийн хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлдэг болсон байна.

Хятад улс сүүлийн 5 жил ядууралтай илүү эрчимтэй тэмцэж эхэлсэн бөгөөд одоогийн байгаа үр дүнд хүрэхийн тулд төвийн маш сайн удирдлага, бодлогын зөв чиглэл, уялдаа холбоо болон биет болон дижитал дэд бүтцийг хамгийн сайн хөгжүүлж улмаар ядуурлыг бууруулж, ард иргэдийн аж ахуйг дээшлүүлж чаджээ.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй бөгөөд тууштай удирдлагын доор Хятад улсын эрүүл мэндийн үйлчилгээ, хүнсний аюулгуй байдал сайжирснаас гадна байгаль орчны бохирдол илт буурчээ.

Э.Анударь

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …