“Харанга” хамтлагийн Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарт Гавьяат цол олгоно

Монгол Улсын рок хөгжмийн амьд домог “Харанга” хамтлагийн гурван гишүүн Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм цолны эзэд юм. Тодруулбал, “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин Ц.Энхманлай болон аргил гитарчин, дуучин Ц.Чулуунбат, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар гавьяат цол хүртээд байсан бол өнөөдөр /2019.10.29/ нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойгоор хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар гавьяат цолоор энгэрээ мялаах юм байна.

Энэ талаар “Харанга” хамтлаг өөрийн фэйсбүүк хуудастаа “Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш хоёр маань урлагт 40 гаруй жил зүтгэсэн зүтгэлээрээ, бидний хүсэн хүлээсэн гавьяат шагналыг хүртэх болжээ. Та хоёртоо баяр хүргэн мэхийн ёсолъё” гэж бичжээ.

Санал болгох мэдээ

Авлигын эсрэг сургалтад 1372 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 6-10-ны …