Г.Занданшатар:ҮХЦ-ийн дарга ёс зүйгүй авирласан бол хариуцлага тооцно

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн өгзөгт хүрсэн үйлдэл гаргасан гэж буруутгаж Өмнөд Солонгосын цагдаа нарт баривчлагдсан гэх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой мэдээлэл гарч байна. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн дарга ёс зүйгүй авирласан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5.6-т зааснаар хариуцлага тооцно.Үндсэн хуулийн Цэцээс өгсөн мэдээллээр Үндсэн хуулийн Цэцийн дарга энэ хэрэгт холбогдоогүй, ард нь сууж явсан иргэн үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцсан учраас нисэх онгоцны буудалд тухайн иргэнийг саатуулсан гэж мэдэгдсэн” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …