Дайчилгааны тухай хууль болон Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд 3-7 хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад тогтмол хамруулах ёстой байдаг. Тэгвэл энэ сарын 25-26-нд 21 аймаг болон дүүргүүдийн засаг дарга нар энэ Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд хамрагдахаар болсон байна. Засаг дарга нар уг сургалтын үеэр БХЯ-ны үйл ажиллагаатай танилцан, бүх цэргийн хар сүлдэнд хүндэтгэл үзүүлнэ. Тэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлан Монгол улсын цэрэг улс төрийн өнөөгийн байдал, батлан хамгаалах чадавхи, улс орны аюулгүй байдлын гадаад орчин, улсын дайчилгаа, зэвсэгт хүчний шинэчлэл, цэрэг татлага, цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар номын дуу сонсох бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг сонирхох юм байна. Мөн Зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага хийнэ.
Санал болгох мэдээ
Орон сууцанд гал гарч 48 настай эрэгтэй амиа алджээ
Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай нэгэн эрэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан …