Хийн хоолойг Монголоор дайруулах асуудалд нухацтай хандаж, хамтран ажиллахыг хүсэв

“Зүүн хойд Азийн орнуудын байгалийн хий болон хий дамжуулах хоолой” форумын ээлжит хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус форумын Ерөнхийлөгч Нобуо Танака тэргүүтэй гүйцэтгэх хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Зүүн хойд Азийн эдийн засаг, хүн ам нэмэгдэхийн хэрээр эрчим хүч, байгалийн хийгээр хангах асуудал улам бүр чухал сэдэв болж буйг талууд онцлоод, энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад Монгол Улсын оролцоо чухал гэдэгтэй санал нэгдсэн юм.Жишээ нь, ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсаар дайруулан 1,100 орчим км урт хийн хоолой татах нь хамгийн дөт зам бөгөөд Япон, Солонгос зэрэг хэрэглэгч орнуудад эрчим хүч нийлүүлж, үнийг бууруулах боломжтой гэж тооцоолж байгаа юм. Энэ асуудлаар уулзалтад оролцсон БНХАУ, БНСУ, ОХУ болон Японы эрдэмтэн судлаачид өөр, өөрийн байр суурийг илэрхийлж, дэлгэрэнгүй ярилцлаа.

Тус байгууллага нь Зүүн Хойд Азид байгалийн хий дамжуулах хоолойн сүлжээ байгуулахтай холбоотой стратеги, байгалийн хийг ашиглахад бий болох үр ашгийг судалдаг бөгөөд форумын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хийн зах зээлийн тухай чухал мэдээллүүдийг бүрдүүлдэг тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хийн хоолойг Монгол Улсаар дайруулах асуудалд нухацтай хандаж, нягт хамтран ажиллахыг форумын оролцогчдоос хүссэн юм.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …