Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр тус газрын технологийн мэргэжилтэн Г.Амарсанааг аравдугаар сарын 5-нд зодож, хүндээр гэмтээсэн хэрэг гарсныг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана баталсан байна. Тодруулбал, 10 сарын 5 нд Олон улсын багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож, нийслэлийн Боловсролын газар 1000 багшийн аялал зохион байгуулжээ. Ингээд нийслэлийн Боловсролын хамт олон Цэцээ гүний ойролцоох амралтын газар очиж амарч архи ууцгаан нэлээд халамцжээ. Тус өдөр хохирогч Г.Амарсанаа ядарсан тул өөр гэрт амарч байгаад дарга нарын байрласан газар ортол нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр агсамнаж, “Чи намайг дарга гэж дуудалгүй архи хундагалж өг гэлээ” гэжээ. Архиндаа халуурсан Х.Батбаяр ийнхүү олон юм яриж байгаад Г.Амарсанаа руу 0,75 литрийн архины шил шидсэн нь толгойг нь хагалж, хүндээр гэмтээсэн байна. Хэмжээгээ мэдэхгүй ууж согтуураад ажилтнаа үг хэлээр доромжлон гэмтээсэн Х.Батбаяр гэм буруутай үйлдлийнхээ төлөө ийнхүү ажлаасаа халагдахаар болжээ.
Санал болгох мэдээ
Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …