Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн таван хувийн сургуулийн гадна хяналт тавьж, албаны дугаартай машинаар хүүхэд зөөж байгаа үйлдлийг баримтжуулсан.
Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулахад “Журам гараагүй. Журмыг судалж байгаа. Гаргах журманд эдгээр асуудлыг хөндөнө. ЦЕГ болон Төрийн албаны зөвлөлөөс хамтран хийсэн ганцхан өдрийн шалгалтаар маш олон зөрчил илэрсэн. Гэтэл бусад улсын ёс зүйн протоколын баримт бичигт “албаны балаар хувийн юм бичиж болохгүй” гэдэг гарын үсэг зурсан тохиолдол бий.
Төрийн албан хаагч гэдэг сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа үйлчилгээ гэж ойлгож болно. Олон нийтийн төлөө татвар төлөгчдийн мөнгөөр үйлчилж байгаа гэсэн үг. Тиймээс хувь, хувьсгал хоёр заагтай байх ёстой.
Гэхдээ манайд ийм журам, протокол байхгүй. Тиймээс одоо том хэмжээний нэлээн зузаан бичиг баримт бэлтгэгдэж байна. Түүнд улс төрийн албан хаагч албаны машинаар хувийн ажил амжуулж болохгүй, албаны машиныг амралтын өдөр унахыг хориглох заалт хөндөгдөнө. Тиймээс одоогоор албаны машиныг хувьдаа ашиглахыг хориглосон журам байхгүй.Хариуцлага яригдана. Хөндөгдөж, яригдаж эхэлж байна гэдэг нь сайшаалтай. Тиймээс хуульчилж тусгана” гэлээ.