Францын Гадаад хэргийн сайд болон Канадын Амбан захирагчийн айлчлал эхэлж байна

9ec9bd85c9ca413ebigФранцын Гадаад хэргийн сайд айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын  Монгол Улсад  хийх албан ёсны хоёр хоногийн айлчлал өнөөдөр эхэлнэ. Монгол Улс, Франц улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон ч үүнээс хойшхи хугацаанд өндөр хэмжээний айлчлал тийм олон байгаагүй юм байна. Энэ удаагийн айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийх гэнэ.

Франц Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол Улс, Франц Улстай  улс төрийн итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.

Канадын Амбан захирагчийн айлчлал эхэлж байна

Канад улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон, гэргий Шэрон Жонстон нар энэ  24-26-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Тэрбээр өчигдөр 22.00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд онцгой үүргийн  нислэгээр буусан ба өнөөдөр Чингис хааны талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж угтан авах аж. Одоогоор талбай орчмыг цагдаагийн хамгаалалтад аваад буй юм.

Дараа нь ноён Д.Жонстон Төрийн ордны Баганат танхимд  хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна. Ингээд Төрийн ёслолын хүндэтгэлийн өргөөнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канадын Амбан захирагч Д.Жонстон нар ганцаарчлан уулзаад, албан ёсны хэлэлцээг үргэлжлүүлэх юм байна. Түүний хийж байгаа айлчлалтай холбогдуулан 12.30 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хүндэтгэлийн хуралдаан  болж,  хүндэт зочин үг хэлэх аж.

Айлчлалтай холбоотойгоор Монгол дахь Канадын Элчин сайдын яамнаас Канадын Боловсрол үзэсгэлэн яармагийг анх удаа Монгол Улсад зохион байгуулж байна. Энэ  арга хэмжээнд Канадын өнцөг бүрээс боловсролын салбарын 20 гаруй боловсролын байгууллага оролцох аж. Канадын Боловсролын үзэсгэлэн яармаг нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд илүү анхаарал чиглүүлж байгаа аж.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …