Манай улсад Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохиогдож байна.
Энэхүү тэмцээн өнөөдрөөс эхлэн гурав хоног үргэлжлэх бөгөөд нийт бодибилдинг, фитнессийн 25 төрөлд 38 орны 300 гаруй тамирчин оролцож байна.
Манай улсаас тэмцээний төрөл бүрд эрэгтэй эмэгтэй нийлээд 16 тамирчин оролцож байгаа юм.
Энэ удаагийн ДАШТ-ийг ССАЖЯ, Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо, Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын анхдагчдын холбоо” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм байна.